Daily news

АРХАНГАЙ: ХАШААНДАА МОД ТАРИХ ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВСАН ТАРЬЦ СУУЛГАЦЫН ҮНИЙН 50 ХУВИЙГ ХӨНГӨЛНӨ

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Daily news

2025-05-01 | 22:50:00

 
Аймгийн Засаг даргын санаачилгаар өрх бүр мод тарих аяныг эхлүүлж, хашаандаа мод тарих иргэдийн худалдан авсан тарьц, суулгацын үнийн 50 хувийг хөнгөлөхөөр боллоо. Хашаандаа мод тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх хүсэлтэй иргэдийн судалгааг аймгийн Байгаль орчны газар болон багийн төвүүдээр дамжуулан авч байна. Иргэн та навчит төрлийн модны суулгац 5 ширхэг эсхүл шилмүүст төрлийн суулгац 1-2 ширхгийг худалдан авах боломжтой. 5-р сарын 9-ний өдөр Г.Дэмид жанжны талбайд “Тарьц, суулгац-2025” үзэсгэлэн худалдаа болно. Энэ үеэр судалгаанд хамрагдсан иргэдийн хашаандаа тарих модны суулгацын үнийн дүнгээс хөнгөлөх юм.