Өдөр тутмын мэдээ

МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Өдөр тутмын мэдээ

2025-04-09 | 15:34:41

Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Багшийн хөгжил хөтөлбөрийг үргэлжлүүлнэ” зорилтын хүрээнд аймгийн ЕБС-ийн багш нарын мэргэжил, ур чадварыг сайжруулах сургалт судлагдахуун бүрээр зохион байгуулагдаж байна.

Монгол хэл, Үндэсний бичиг, Уран зохиолын багш нарыг чадавхжуулах сургалт сурагчдын амралтаар буюу энэ сарын 7,8-ны өдрүүдэд боллоо.

 

Тус сургалтад Архангай аймгийн ЕБС-ийн 107-н Монгол хэл, Үндэсний бичиг, Уран зохиолын багш хамрагдаж, БЕГ-ын МХУЗ-ын багшийн хөгжил хариуцсан арга зүйч Б.Цасанчимэг, МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн багш дэд профессор Д.Эрдэнэсан нар сургалтыг удирдан явуулсан юм.

Сургагч багш нарын зүгээс мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, ЭЕШ-д бэлдэж буй багш нарын сургалтын арга барилыг сайжруулах чухал ач холбогдолтой сургалт болж байгааг хэлж байлаа.