Өдөр тутмын мэдээ

АРХАНГАЙ: "ЭЛЕКТРОН ТАМХИГҮЙ АЙМАГ БОЛЦГООЁ" УРИАЛГА ЭХЛҮҮЛЛЭЭ

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Өдөр тутмын мэдээ

2025-04-09 | 16:16:00

"ЭЛЕКТРОН ТАМХИГҮЙ АЙМАГ БОЛЦГООЁ"

Хүүхэд хамгааллын тухай хууль,  аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/199 дүгээр захирамж,  хүүхдийн эрх ба бизнесийн зарчмын  хэрэгжилтийг хангах ажлын  хүрээнд аймгийн ЗДТГ, Эрдэнэбулган сумын ЗДТГ, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газартай хамтран худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, бизнес эрхлэгчдэд "ЭЛЕКТРОН ТАМХИНААС ТАТГАЛЗАЖ, ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЦГААЯ" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Эх орны минь ирээдүй болсон хүүхэд, залуучуудын дунд электрон тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, байна.

Иймд хүүхдүүдийг хорт зуршилд автахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, электрон тамхины хор уршгаас урьдчилан сэргийлэх, бизнесийн салбар дахь хүүхэд хамгааллын үйл ажиллагааг нэмэгдүүлэх,  эрүүл ирээдүйг бий болгох үүднээс байгууллага, аж ахуйн нэгжүүдүүдийг нийгмийн хариуцлагын хүрээнд "ЭЛЕКТРОН ТАМХИ ХУДАЛДАН БОРЛУУЛАХГҮЙ БАЙХ"-ыг уриалж, холбогдох байгууллагууд мэдээлэл хүргэлээ.

 

"ЭЛЕКТРОН ТАМХИНААС ТАТГАЛЗАЖ, ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЦГААЯ"

#Нэгдүгээрт_Хүүхэд