АРХАНГАЙ АЙМАГТ БАДМИНТОНЫ ӨСВӨР ҮЕИЙН УАШТ ХОЁР ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Биеийн тамир, спортын хөгжлийг орон нутагт дэмжиж, өсвөр үеийнхний ур чадвар, авьяасыг нээн хөгжүүлэх зорилготой Бадминтоны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймагт хоср дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Энэхүү тэмцээн нь 2025 оны 4 дүгээр сарын 6-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 19 багийн 400 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Тамирчид ганцаарчилсан болон хосын төрлүүдэд өрсөлдөж, өөрсдийн ур чадвар, бэлтгэлийн түвшинг харуулж байгаагаараа онцлог боллоо.
Уг тэмцээн нь зөвхөн спортын амжилтаар хязгаарлагдахгүйгээр, өсвөр үеийн хүүхдүүдийн найрамдал, харилцаа холбоог бэхжүүлж, баг хамт олны үнэт чанарыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцолж байсан юм.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Урлаг Спорт2025-04-09 | 15:51:25