Нийтийн болон ачаа тээврийн жолоочид ур чадвараараа өрсөлдлөө
Эх сурвалж: МОНЦАМЭ
Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолуулан аймгийн Авто тээврийн төвөөс уран жолоодлого-ур чадварын тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Тэмцээнд аймгийн 19 сумын хот хоорондын болон ачаа тээврийн 70 гаруй жолооч нар ур чадвараараа өрсөлдсөн юм.
Жолооч нар D, C, Е ангиллаар автобус, 9.60, сонсмоол-хово, шалаанз гэсэн дөрвөн төрөлд, 90 градус руу ухрах үйлдлийг хоёр талаар, 45 градус буюу хажуугийн зогсоол руу орох, ухрах, урагшлах үйлдлээр туг сүлжих гэх мэт таван үйлдлийг хамгийн бага хугацаанд ур чадвартайгаар гүйцэтгэн өрсөлдлөө.
Уралдааны нийтийн тээврийн төрөлд "Дэлгэрбуян-Ар" ХХК-ий залуу жолооч А.Буяндэлгэр, 9.60 ачааны машины төрөлд Ц.Мягмарцэрэн, сонсмол-ховогийн төрөлд Ц.Түндэвцэрэн, шланзын төрөлд А.Баянжаргал нар тэргүүллээ.
Тус уралдааны нээлтэд аймгийн Засаг дарга Б.Цэрэндамид хэлсэн үгэндээ, "Энэхүү тэмцээнийг жолооч нараас ямар нэг төлбөр авахгүйгээр жил бүр Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулах болсон шийдвэрээ дуулгаад аймаг, бүсийн хэмжээнд шинээр барих хатуу хучилттай авто замын талаарх мэдээллийг өглөө.
Авто тээврийн төвөөс ойгоо угтан түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, онол практикийн бага хурал, хүүхдийн дунд удирдлагатай машины уран жолоодлогын тэмцээн, гар зураг, эсээ бичлэгийн уралдаан, “Тээвэрчид дуулж байна” урлагийн наадам, спортын тэмцээн гээд арав гаруй ажлыг хийхээр төлөвлөсөнг Архангай аймгийн Автотээврийн дарга Б.Түмэнжаргал хэлж байсан юм.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Нийгэм2025-04-09 | 15:24:00