МАТЕМАТИКИЙН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ ХОЁР ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Багшийн хөгжил хөтөлбөрийг үргэлжлүүлнэ” зорилтын хүрээнд аймгийн ЕБС-ийн багш нарын мэргэжил, ур чадварыг сайжруулах сургалт математикийн багш нарын сургалтаар 2025 оны 1-р сард эхэлсэн.
Математикийн багш нарыг чадавхжуулах 2 дахь удаагийн сургалт сурагчдын амралтаар буюу энэ сарын 7-оос 10-ны өдрүүдэд Шинжлэх ухаан инновацын төвд болж байна. Тус сургалтад Архангай аймгийн ЕБС-ийн 70 гаруй математикийн багш нар буюу ирцийн хувьд өндөр дүнтэй хамрагдаж байна.
Сургалтыг ШУ-ны гавьяат зүтгэлтэн доктор, профессор В.Адьяасүрэн, МУГБ З.Бат-Эрдэнэ, багш Ж.Уламбаяр нар удирдан явуулж, ЭЕШ-д бэлдэж буй багш нар, гүнзгийрүүлсэн болон төрөлжсөн сургалттай сургуульд хичээл заах багш нар, бусад гэсэн 3-н хэсэгт хуваан багш нарыг чадавхжуулж байна.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Урлаг Спорт2025-04-09 | 13:39:42