Урлаг Спорт

Архангай: Сүүлийн жилүүдэд Даамны спортоор хичээллэж буй сурагчдын тоо нэмэгдэж байна

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Урлаг Спорт

2025-04-01 | 19:10:29

2025 оны 3-р сарын 29, 30-ны өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод Хангайн бүсийн 100 буудалт даамын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. “ARA ARENA” спортын ордонд болсон уг тэмцээнд Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Баянхонгор, Өвөрхангай аймгийн 225 тамирчин оюун ухаан, ур чадвараа сорин, авхаалж самбаагаараа өрсөлдөж шилдгүүдээ тодруулав. 

Багийн дүн:

-          Архангай аймаг – Тэргүүн байр

-          Баянхонгор аймаг – Хоёрдугаар байр

-          Орхон аймаг – Гуравдугаар байр

А    Архангай аймгийн даамны холбооны тэргүүн П.Гомбодорж: Архангай аймгийн Даамны холбоо 100 буудалд даам буюу оюуны спортыг илүү их хөгжүүлэхэд анхаарч, энэ онд шинээр ашиглалтад орсон Спортын ордонд хоёр танхимыг тохижуулан ажиллаж байна. Манай холбоо клубын системээр ажилладаг. Аймагт хоёр даамны клуб байдаг. Шинээр суралцаж байгаа хүүхдүүдэд чиглэсэн хичээл орж байна. Түүнчлэн Монголын даамны холбооны ОУ-ын мастер тамирчдаас цахим хичээл заалгаж байгаа. Ингэснээр 2025 оны улс, Ази, Дэлхийн аваргын тэмцээнүүдэд оролцох тамирчдын бэлтгэлийг хангаж байгаа юм. 

М   Манай аймгийн тухайд даамны спортоор хичээллэж буй тамирчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Одоогоор зөвхөн Хангайн бүсийн тэмцээнд 250 гаруй тамирчин оролцож байна. Энэ тэмцээнд оролцохоос өмнө хүүхэд тус бүр сургуульдаа, дараа нь аймагтаа, түүний дараа бүсдээ, бүсээсээ улсдаа өрсөлдөхөөр шалгардаг. Тийм учраас хүүхдүүдийн оролцоо илүү их нэмэгдэж байгаа.