Өдөр тутмын мэдээ

АРХАНГАЙ: “Гэрээс- сургууль”, “Гэрээс-цэцэрлэг” аюулгүй зам зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Өдөр тутмын мэдээ

2025-04-01 | 12:23:00

Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ГХБХБГ-ын хийж хэрэгжүүлэхээр тусгагдсан “Гэрээс- сургууль”, “Гэрээс-цэцэрлэг” аюулгүй зам зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд эхний ээлжид Эрдэнэбулган сумын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгүүдээр аймгийн дэвсгэр зураг бүхий явуулын самбарыг аялуулж сурагчид болон эцэг эхчүүдээс гэрээс сургууль, цэцэрлэг хүртэлх замд тулгарч буй саад бэрхшээл, эвдрэл гэмтэл, шинээр хийх шаардлагатай тохижилтын ажлын саналыг авахаар хамтран ажиллаж байна.

 

Аяны хүрээнд асуудлуудаа тодорхойлсны дагуу ГХБХБГ-аас тухайн байршлуудад ажиллаж үзлэг, хэмжилтийг хийж шаардлагатай тоо хэмжээг гаргаж, төсөвт өртгийг тодорхойлж аймгийн Засаг даргад танилцуулах бөгөөд шаардлагатай ажлуудын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн үе шаттайгаар шинэчлэн засварлах юм.

 

Тус ажлын хүрээнд эхний ээлжинд Эрдэнэбулган сумын 3-р сургууль болон 2-р цэцэрлэгээс эхлэн аймгийн төвийн бүх сургууль, цэцэрлэгээр Цэцэрлэг хотын дэвсгэр зураг бүхий явуулын самбарыг аялуулж, сурагчид болон эцэг эхчүүдээс гэрээс сургууль, цэцэрлэг хүртэлх замд тулгарч буй саад бэрхшээл, эвдрэл гэмтэл болон шинээр хийх, засварлах шаардлагатай тохижилтын ажил ‘’явган зам, гэрэлтүүлэг, авто замын дохио санамж, тэмдэг тэмдэглэгээ’’ зэрэг замд тохиолдох саад бэрхшээл бүрийн саналыг авч, цаашид авах арга хэмжээг төлөвлөн боловсруулж, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлд танилцуулах юм байна.