“СПОРТЫН ОРДНЫ БАРИЛГА” БОЛОН ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРЫН БАРИЛГЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ТАНИЛЦЖЭЭ
Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын албан хаагчид, аймгийн ГХБХБГ-ын захиалагчийн хяналтын инженерүүдтэй хамтран аймгийн төвд хэрэгжсэн “Спортын ордны барилга” болон Хөгжимт драмын театрын барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцжээ.
1000 хүний суудалтай Спортын ордны барилга /ARA-ARENA/ 10,312.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааг Соёл спорт аялал жуулчлалын яаманд зарлагдсан бөгөөд уг барилгын ажлыг “Биг Монголиа Бюлдинг” ХХК нь 2021.0р7.09-2024.11.30-ны хүртэл хугацаанд гүйцэтгэхээр 10,208.9 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байна.
ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА
Харин 800 хүний суудалтай Хөгжимт драмын театрын 20,967.3 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилга нь анх 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2023 онд ажлын гүйцэтгэл удаашралтай, цаашид ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул гүйцэтгэгч “Акмехолдинг”-тай байгуулсан гэрээг цуцалсан байна. Соёл спорт аялал жуулчлалын яамнаас 2023 онд дахин тендер худалдан авах ажиллагааг зохион байгуулж уг тендерт шалгарсан гүйцэтгэгч “Батс-Өргөө” ХХК-тай 2023.10.28-2024.10.30-ны өдрийг хүртэл гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулжээ. Харин одоогийн байдлаар барилга угсралтын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.
Аудиторууд, захиалагчийн хяналтын инженерүүдтэй хамтран эдгээр барилгын ажлын бодит гүйцэтгэлийг газар дээр нь магадлалаар баталгаажсан ТЭЗҮ, зураг төсөвтэй нь тулган шалгажээ. Түүнчлэн ашиглагч байгууллагын удирдлагаас барилга байгууламжийн ашиглалтын талаар санал өгсөн байна.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Daily news2025-04-01 | 12:00:43