Daily news

АРХАНГАЙ: СУРГУУЛИЙН АВТОБУС, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ОЛГОЛОО

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Daily news

2025-04-01 | 0:04:33

 
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Архангай аймагт ажиллалаа. Боловсролын яамны хөрөнгө оруулалтаар хүүхдийн 19 цэцэрлэг, ерөнхий боловсролын 6 сургууль, Насан туршийн суралцахуйн төвд найман нэр төрлийн сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Тухайлбал Насан туршийн суралцахуйн төв, Эрдэнэбулган сумын 4-р сургууль, Батцэнгэл сумын ЕБС-д тус бүр 28 хүний суудалтай хүүхдийн автобус, Эрдэнэбулган сумын 3, 5-р сургуульд иж бүрэн номын сан, Эрдэнэбулган сумын 1-р сургуульд STARLINK интернэтийн тоног төхөөрөмж, бусад байгууллагуудад STEAM сургалтын хэрэглэгдэхүүн, 65 инчийн ухаалаг дэлгэц, зөөврийн компьютер болон бусад тоног төхөөрөмжийг гардууллаа.