Улс төр

АРХАНГАЙ: 2025 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, албан даалгавар өгөв

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Улс төр

2025-01-24 | 18:28:37

 

Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид эрхлэх асуудлын хүрээний 28 агентлаг болон ОНӨААТҮГ-ын удирдлагууд, 19 сумын Засаг дарга, сум дундын ойн ангийн дарга, ӨЭМТ-ийн дарга нартай 2025 онд хамтран ажиллах гэрээ байгуулахтай холбогдуулан энэ удаагийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгууллаа.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 онд байгуулсан гэрээний үүргээ хангалттай хэрэгжүүлж ажилласан:

-Эрдэнэбулган, Өлзийт, Хангай, Төвшрүүлэх, Чулуут сумд

-Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Эрүүл мэндийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мал эмнэлгийн газар-т өргөмжлөл, дээрх сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, агентлаг, байгууллагын дарга нарыг тус бүр нэг сарын цалинтай тэнцэх мөнгөн шагналаар шагналаа.

Мөн аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал:

-төрийн бүх шатны албан хаагчдын цаг ашиглалтыг сайжруулж, ажлын байрны дэг журмыг чанд сахиулах

-иргэдтэй тэгш харьцаж, өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүнд суртал, чирэгдэл гаргалгүй шуурхай шийдвэрлэн хариу өгч байх

-тусгай зөвшөөрөл, бусад үйлчилгээг цахимд бүрэн шилжүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх

-Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тухай бүр хуулийн дагуу захиалгыг хугацаанд нь хүргүүлж, сонгон шалгаруулалтын дагуу нөхөх

-ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох

-төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, автомашиныг хувийн зорилгоор ашиглахгүй байх гэх мэт албан даалгаврыг агентлагийн дарга нар, төсвийн байгууллагын удирдлагууд, сумын Засаг дарга нарт өглөө.