Орон нутаг: Цахир сумын 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилга ашиглалтад орохоор хүлээгдэж байна
Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 12-р сарын 23-ны өдрийн А/906 дугаар захирамжийн дагуу Цахир сумын 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилга ашиглалтад хүлээн авах комисс 2025 оны 01-р сарын 20-ны өдөр 17 хүний бүрэлдэхүүнтэй ажилжээ. Ажлаад ажлын 14 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелүүлсэн тохиолдолд ашиглалтад авахаар шиидвэрлэсэн байна.
Барилгын зураг төслийг Гарди хауз ХХК, гүйцэтгэгчээр Лорд Скай ХХК ажилласан байна.
Одоогоор гадна тохижилтын дутуу ажлууд байгаа юм байна. Цахир сумын сургуулийн зүгээс анги танхим хүрэлцээгүйн улмаас сургуулиа ашиглах зайлшгүй шаардлагатай байгаа тул барилгаа ашиглах хүсэлт тавьсан гэлээ.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Daily news2025-01-24 | 17:51:17