Эрүүл мэнд

АРХАНГАЙ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ “ШИНЭ СУВИЛАГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР” ХЭРЭГЖЛЭЭ

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Эрүүл мэнд

2025-01-24 | 13:23:00

 
Монгол улсын Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы Олон улсын (ЖАЙКА)-тай хамтран Эмч болон сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийг 2021-2024 онд хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн зорилго нь сувилахуйн цогц чадамжийг боловсруулж, шинэ сувилагчийг ажлын байранд нь сургаж дадлагажуулах, төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулах, нэвтрүүлэх замаар сайжруулах юм.
Архангай аймагт тус хөтөлбөр нь 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 01 дүгээр сарын 21-ны хооронд хэрэгжсэн. Хөтөлбөрийн зорилго нь нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй үзүүлэх цогц чадамж бүхий шинэ сувилагчийг бэлтгэх юм.
Тус хөтөлбөр нь:
• Шинэ сувилагчийн суурь сургалт
• Ажлын байрны сургалт
• Тойрон сургалт гэсэн үндсэн 3 том бүрэлдэхүүнтэй хэрэгжсэн байна. Мөн хөтөлбөрт хамрагдаж сургалтыг бүрэн дүүргэсэн шинэ сувилагч нарт гэрчилгээ гардууллаа.