Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 33 жилийн ой тохиож байна
992 оны нэгдүгээр сарын 13-ны энэ өдөр Монгол Улс дөрөв дэх удаагийн буюу ардчилсан шинэ Үндсэн хуулиа Ардын Их Хурлаар хэлэлцэн баталж, энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.
Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд шинэ Үндсэн хуулийг Монгол Улсын Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимид голлон боловсруулжээ.
Үндсэн хуулийн төслийг 1991 оны 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 1-ний хооронд ард нийтээр хэлэлцүүлж, давхардсан тоогоор хоёр зуун мянга гаруй санал ирснээс 8 мянга гаруй саналыг түүвэрлэн комисст ирүүлжээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын хуралдааны протоколд: “Ардын Их Хурлын II хуралдааны 57 дахь өдрийн ажиллагаа өглөөний 10:00 цагт депутатуудын 84 хувийн ирцтэй эхэлж, Ж.Уртнасан даргалав.
Хуралдаанд Ерөнхийлөгч П.Очирбат оролцов” хэмээн тэмдэглэжээ.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Нийгэм2025-01-13 | 15:41:00