Архангай: 2025 оны 6 дугаар сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиар өссөн
2025 оны 6 дугаар сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сартай харьцуулахад 0.4 хувь, өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар, өнгөрсөн оны 12 дугаар сараас 2.7 хувиар тус тус өссөн байна.
ЗУРАГ 13. ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС (өмнөх оны мөн үеэс), сараар
Өнгөрсөн 12 дугаар сартай харьцуулахад хэрэглээний сагсанд авсан 332 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 125 (37.7%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч, 37 (11.1%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, 170 (51.2%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Тухайлбал өнгөрсөн оны 12 дугаар сартай харьцуулахад тахианы гуя, өндөг, төмс, үрлэн улаан лооль, бөөрөнхий байцай, брокколи, хатаасан жимс, мандарин, шар будаа, алаг салат, өег салат, майонез, тараг, иоджуулсан давс, 2-р зэргийн гурил, кофены сүү, элсэн чихэр, набор, хуруу зай, гутлын тос, эдийн саван, дизелийн түлш зэргийн үнэ 0.1-19.7 хувиар буурч харин хонины ястай мах, үхрийн ястай мах, үхрийн цул мах, ямааны ястай мах, адууны ястай мах, гахайн хэрчсэн мах, зайдас, манжин, саримс, өргөст хэмх, салатны навч, амтат чинжүү, бөөрөнхий сонгино, лууван, лаврын навч, брокколи, хөлдөөсөн бууз, цагаан будаа, дээд зэргийн гурил, хэрчсэн гурил, гоймон, далайн байцаа, ургамлын тос, масло, хүүхдийн будаа, шоколад, резинэн чихэр, зөөлөн чихэр, жигнэмэг, зайрмаг, давсалсан самар, жимсний шүүс, ундаа, шар айраг, үнээний задгай сүү, хорхой ааруул, шар тос, алим, гадил, усан үзэм, бор үзэм, лаа, шүдэнз, хуурай салфетка, гар нүүрийн саван, машины дугуй нөхөх төлбөр, нийтийн халуун усны төлбөр, эрүүл мэндийн даатгал сайн дураар төлөх төлбөр 0.3-140.0 хувиар өссөн байна.
Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70 (21.1%) нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 167 (50.3%) нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч, 95 (28.6%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Тухайлбал гахайн хэрчсэн мах, тахианы гуя, лаазалсан загас, цуу, төмс, улаан лооль, алаг салат, өег салат, масло, майонез, маргарин, өөхөн тос, 1-р зэргийн гурил, 2-р зэргийн гурил, элсэн чихэр, мандарин, хатаасан жимс, усан үзэм, бор үзэм, жигнэмэг, хатуу чихэр, кофены сүү, цагаан архи, дизелийн түлш, шүдэнз зэргийн үнэ 0.1 – 53.8 хувиар буурч харин адууны ястай мах, хонины ястай мах, үхрийн цул мах, үхрийн ястай мах, зайдас, хиам, салатны навч, брокколи, манжин, өргөст хэмх, бөөрөнхий байцай, бөөрөнхий сонгино, лууван, саримс, цагаан будаа, шар будаа, хүүхдийн будаа, гоймон, дээд зэргийн гурил, пүнтүүз, хөлдөөсөн бууз, гурилан боов, өндөг, ургамлын тос, гурил исгэгч, шоколад, резинэн чихэр, зөөлөн чихэр, гадил, алим, үнээний задгай сүү, шар тос, ундаа, кофе, ёотон, шар айраг, эдийн саван, гар нүүрийн саван, дуслын шингэн, бинзен аи-92, шалны хулдаас, эрүүл мэндийн даатгал сайн дураар төлөх төлбөр, өрхийн цахилгааны төлбөр машины дугуй нөхөх төлбөр, орон сууц түрээслэх төлбөр зэргийн үнэ 0.3 хувиас 2.3 дахин өссөн байна.
Өмнөх сартай харьцуулахад 49 (14.8%) нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч, 32 (9.6%) нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 251 (75.6%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Тухайлбал өмнөх адууны ястай мах, хонины ястай мах, үхрийн цул мах, зайдас, манжин, бөөрөнхий байцай, өргөст хэмх, амтат чинжүү, лаврын навч, төмс, хөлдөөсөн бууз, 1-р зэргийн гурил, бэлэн гоймон, ургамлын тос, шар тос, зөөлөн чихэр, алим, усан үзэм, жимсний шүүс, компод, цэвэр ус, өвчин намдаах эм, хөвөн, гар нүүрийн саван, угаалгын нунтаг, аяга таваг угаагч, хар перец, шүдэнз зэргийн үнэ 0.1 – 20.4 хувиар өссөн байна.





Сэтгүүлч С.Пүрэвдулам
Daily news2025-07-30 | 17:47:09